The Mongolian National Modern Art Gallery (MNMAG) collects, preserves and exhibits modern and contemporary Mongolian artworks. The collection serves an important role in documenting the social, historical and cultural evolution of the country. In 1991, MNMAG separated from the Fine Arts Museum of Mongolia and became an independent organization, dedicated to increasing public appreciation for Mongolian modern visual artworks.
The Mongolian National Modern Art Gallery is a government-supported arts organization. Its collection forms the basis for providing aesthetic experiences and art education to the public. The gallery’s unique collection consists of Mongolian modern and contemporary paintings, sculptures, prints, crafts and other new forms of art and artifacts which possess originality and a superior Mongolian thematic identity. Artworks in the collection cover a range of themes from history and cultural traditions to landscapes and contemporary expressions.
The MNMAG is part of a network of local and international organizations and individual experts in the modern art field. In recent years, this network has expanded through collaboration with UNESCO, the International Council of Museums, the Federation of Asian Artists, Embassies in Ulaanbaatar and the Fukuoka Asian Art Museum of Japan. Joint projects, including with university teachers and students, enable MNMAG to organize exhibitions of Mongolian and international modern art, providing a growing platform for the exchange of cultures and ideas.
Монголын Үндэсний Орчин үеийн Уран Зургийн Галерей нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах зорилгоор 1991 онд Дүрслэх Урлагийн Музейгээс салж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Галерей нь 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөө үе хүртэл бүтээгдсэн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго, чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.
Манай алтан сан хөмрөгт монгол зураг, уран зураг, зураасан зураг, баримал, сийлбэр, хөөмөл, ардын гар урлал, хатгамал зэрэг Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж байна. Энэхүү бүтээлүүдээс та бүхэн нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх, соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой юм.
Түүнчлэн, гадаадын мэргэжил нэгт байгууллага, хувь хүмүүстэй байнгын харилцаатай ажиллаж, харилцан туршлага солилцох, төсөл хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид болон мэргэжлийн их дээд сургуулиудын багш, сурагчидтай хамтран дэлхийн урлагийн болон монголын орчин үеийн дүрслэх урлагийн талаар үзэсгэлэн гаргах, хамтарсан сургалт, семинар явуулах, санал бодлоо солилцох зэрэг олон талт ажлыг зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа улам өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Юнеско, ICOM /олон улсын музейн зөвлөл/, Азийн урчуудын хороо, Монгол улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамдууд, Японы Фукоука хотын Азийн урлагийн музей зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай явж ирлээ.